12 août 2011

Avant-propos (Удиртгал)

Avant-propos
Өмнөх үг


Франц хэлээр дэлхийн 48 улсад [1] нийтдээ 300 сая гаран [2] хүн  ярьдгаас 136 сая хүний төрөлх хэл, 190 сая хүний хоёрдахь албан ёсны хэл болдог байна. 2025 он гэхэд 500 сая илүү хүн буюу дэлхийн нийт хүмүүсийн 7% нь францаар ярьдаг болно гэсэн тооцоо байдаг.


Франц улс болон Сэн-Пьер, Микелон, Гуаделуп, Мартиник, Францийн Гвиан, Францын Полинези, Реюньон, Маёот, Шинэ каледони, Вануату, Уэллис ба Футуна, Канадын Квибек зэрэг муж, улсын албан ёсны ба төрөлх хэл нь франц хэл ажээ. Харин  Бельги, Швейцар, Люксембург, Монако, Андорра болон Канад, Шинэ брунсвикт албан ёсны хэл нь франц хэл болдог. 


Африк тивд Бенин, Буркина Фасо, Бурунди, Комори, Джибути, Зааны ясан эрэг (Кот-д'Ивуар), Габон, Гвиней, Камерун, Конго, Зайре, Мадагаскар, Мавритани, Мали, Нигер, Руанда, Сенегал, Сейшелийн арал, Чад, Того, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс зэрэг улсын албан ёсны хэл нь франц хэл болдог.

Францын колони байсан улсууд болох Алжир, Марокко, Тунис, Ливан, Камбодж, Вьетнам, Лаос, Мавритиусд францаар ярина.  Мөн зарим улсад орон нутгын үндсэн хэл нь франц хэл болдог. Тухайлбал Гайти, АНУ-ын Лузиана муж, Энэтхэгийн Пондишери муж, хойд Италын Аостын Валлей, Шанелийн арлуудад францаар ярьдаг.


Дэлхийн худалдааны байгууллага, Европын холбоо, Умард атлантын цэргийн эвсэл (НАТО), Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, Олон улсын санхүүгийн байгууллага, Парисийн клуб, Олон улсын шүүх, Африкийн холбоо, Олон улсын олимпын хороо, FINA, FIA, FIFA, Дэлхийн допингийн эсрэг байгууллага, Усны нөөцийн олон улсын нарийн бичгийн газар, Улс төрийн шинжлэх ухааны олон улсын холбоо, Олон улсын жин хэмжүүрийн алба, Европын радио нэвтрүүлгийн холбоо, Олон улсын шуудангийн холбоо, Интерпол гэх зэрэг олон улсын байгууллагуудын албан ёсны хэл нь болдог. Үүнээс гадна Нэгдсэн үндэсний байгууллагын бүх салбар нэгжид хэрэглэх албан ёсны 6 хэл, өдөр тутмын ажлын 2 хэлний нэг нь франц хэл билээ.


Франц хэл сурах шаардлага


Франц хэл сурснаар таны ажил эрхлэх боломж, оюуны чадамж нэмэгдэхээс гадна бусад улс орны түүх, ёс заншил, соёлыг танин мэдэхийн зэрэгцээ тэрхүү нийгэм, гадаад улс орон, хүмүүсээс таныг үнэлэх үнэлэмжийг өсгөж өгнө. Та франц хэлтэй гадаадын ямар ч хүнтэй чөлөөтэй харьцах боломжтой болно.

Франц хэл сурснаар таны англи хэлний үгсийн сан нэмэгдэнэ. Учир нь англи хэлний 40-50% нь франц хэлнээс гаралтай. Мөн англи, герман, итали, испани хэлээр дүрмийн дагуу зөв бичих, авиа зүйг зөв дуудах, ярианы туршлага, ур чадвар тань өргөжнө. 
       Дэлхийн хүмүүс хамгийн их жуулчилдаг улс бол Франц улс.  Учир нь эртний хотууд, түүх соёлын үнэт өвүүд нь хамгийн сайн хадгалагдаж үлдсэн, үзэх юм ихтэй. Уур амьсгал тааламжтай, амралт сувилал, далай эргийн наран шарлагын газар, цанын бааз олон, байгалын үзэсгэлэн газрууд, нам гүм, амгалан байдал нь хүмүүсийн таалалд нийцдэг.

       Мөн Европын аль ч улсад ирсэн хүн Францыг үзээгүй бол европтой танилцсан гэж үздэггүй, Парисыг үзээгүй бол францыг үзсэн гэдэггүй ажээ. Жилд ойролцоогоор 80 сая[3] хүн францад жуулчилдаг байна.

         Үүнээс гадна эртний соёл, түүхийн өв, бүтээлийг эх хэлээр таньж мэдэхэд франц хэл чухал ач холбогдолтой.

Франц хэлийг олон улсад дипломат харилцааны хэл гэдэг бол, урлаг соёлын хүмүүс язгууртны хэл, судлаачид шинжлэх ухааны хэл, зохиолчид хайр дурлалын хэл гэсэн байдаг.


Энэ блогийн тухай
        "Монгол Франц ярианы дэвтэр" буюу "Guide de conversation Français" номыг сэдэвлэн хичээл болгов.  

         Гадаад хэл сурах нь  хувь хүний идэвх чармайлтаас шалтгаалах тул Та  шууд л чангаар уншаад, яриад эхлээрэй. Эхлээд монголоор, дараа нь францаар, доор нь галиг гэсэн дараалалтай. Франц дуудлагад аль болох нийцүүлж, дуудахад хялбарчлан крил үсгээр галиглав. Өдөр тутмын, ажил хэргийн, ахуйн ярианы асуулт хариулт, үг, хэллэгүүд голлосон. Бас байнга тохиолддог албан яриа ч орсон буй.


Сэдэв бүрт хошин зураг тавьж, дүрмийн шаардлагатай зарим нэг тайлбар болон франц улстай холбоотой товч танилцуулга бичиж оруулав.  Товчилсон үгийн тайлбар, түгээмэл тохиолдох үйл үгийн хувирал блогийн төгсгөлд нь байгаа.

Та Франц улс болон францаар ярьдаг улсад ажил, амралтаар зорчих болон амьдарч, суралцах бол энэ блог бага ч гэсэн Танд тус болно. Мөн энэхүү "Монгол Франц ярианы дэвтэр" гарын авлагыг ашиглан бие дааж франц хэл сурч эхлэх, ойр зуур ярих боломжтой.


      Танд амжилт хүсье. 

       Б.Баярсайхан










[1] ASSIMIL «French from the world », 2006, 94431, France
[2] http://en.wikipedia.org/wiki/French_language
[3] Франц улс дэлхийн хамгийн их жуулчин очдог улс, зөвхөн 2008 онд гэхэд 79.3 сая хүн жуулчилжээ.

* Франц улсын тухай товч танилцуулга *

<><> <><>

Нэр:


Бүгд Найрамдах Франц Улс

République Française





Уриа : 

Эрх чөлөө, Тэгш эрх, Нөхөрлөл



Liberti, Égalité, Fraternité






Марселийн дуулал (La Marseillaise)











Албан ёсны хэл





Хагас-ерөнхийлөгчийн засаглалтай бүгд найрамдах улс





Онцгой үйл явдлууд

Вердуны гэрээ, 843 он

Одоогийн Үндсэн Хууль, 1958 он





Нийт 674,843 км²

(дэлхийд 43-т)




65,447,374

(2010 оны тооцоогоор дэлхийд 20-д)




115/км²

(дэлхийд 89-д)




Нийт $2.676 их наяд

(2009 оны тооцоогоор дэлхийд 7-д)


<><><><> <><>
1 хүнд ногдох ҮНБ

$42,747 ()






0.961 

(2007 оны байдлаар дэлхийд 8-д)




<><><><>
Францын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, тэдгээрийн дугаар

France métropolitaine Départements et régions



24 бvс нутаг 100 мужтай. Үүнээс Гуадолоп, Мартиник, Гиан, Ла Реуинион 4 муж далайн чандад оршино.

30 Gard
40 Landes
59 Nord
60 Oise

86 Vienne

2 commentaires: